"Хөвсгөл марафон -2019" тэмцээнд 500 гаруй тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-09-30 17:57:42

Хөвсгөл /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар бүх нийтийн спортын хөгжлийг дэмжих, иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хөдөлгөөнөөр дамжуулан иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор идэвхтэй хөдөлгөөн эрүүл мэнд уриан дор “Хөвсгөл марафон-2019” тэмцээнийг 3 дахь жилдээ Мөрөн хотод амжилттай зохион байгууллаа.

Тэмцээний хамрах хүрээ жилээс жилд өргөжин тэлж энэ жил 500 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн бөгөөд хамгийн ахмад тамирчин 79 настай М.Буянтогтох 3 дахь жилдээ “Хөвсгөл марафон-2019” тэмцээнд оролцож хүүхэд залуучуудад хөдөлгөөний ач тусыг сурталчлан таниулж байсан юм. Энэ үеэр нас насны ангилалд эхний 9 байрыг шалгаруулж шагнаж урамшуулжээ.

 

Холбоотой мэдээ