12 суманд хууль тогтоомж сурталчлав

Орон нутагт | Дундговь
altantogos_dg@yahoo.com
2019-09-30 20:35:04
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн ЗДТГ, Хүний эрхийн үндэсний комисс, Оюуны гэгээ нийгэмлэг, хуулийн байгууллагууд хамтран 12 суманд "Хууль, тогтоомж сурталчлах" өдөрлөг зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн хүрээнд Эрх зүйн хөтчийн ажиллах журам, танилцуулга, Хүний эрх, хүний эрхийн зөрчил түүнийг танин мэдэх, Гэр бүлийн хүчирхийлэл, Иргэдийн харилцааны ёс зүй, үе тэнгийн дарамт, дээрэлхэлт, Төрийн албаны тухай хууль, цахим тоглоомын хор уршиг, төлбөргүй чадваргүй иргэдэд үйлчилгээ үзүүлэх зэрэг сэдвээр сургалт хийж,  хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл бүхий 850 гаруй гарын авлага тараажээ.
Энэ үеэр 181 иргэн хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авч, 644 иргэн, 640 сурагч сургалтад хамрагджээ.

Холбоотой мэдээ