Какүрюү М.Ананд Изүцү дэвжээнд шилжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-27 14:44:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн Изүцү дэвжээний ояката, сэкивакэ асан Сакахоко нас барснаар тус дэвжээ багшгүй болсон бөгөөд тус дэвжээний бөхчүүд Мичинокү дэвжээнд шилжиж очлоо.


Изүцү дэвжээ Ёкозүна /Их аварга/ Какүрюү М.Анандаас гадна санданмэ, жонидан зиндааны хоёр бөхтэй юм. Сумо бөхийн холбооноос багшгүй болсон Изүцү дэвжээг хааж, бөхчүүдийг нь өөр дэвжээнд шилжүүлэх шийдвэр гаргасан билээ.


Дэвжээгээ хаалгахыг хүсээгүй Какүрюү нэг галын бусад дэвжээний туслах ояката нараас дэвжээ удирдах хүн хайсан ч олдоогүй байна. Ёкозүнатай болохыг хүссэн хэд хэдэн дэвжээ санал тавьсан ч өөр галд шилжихийг холбоо зөвшөөрсөнгүй.


Мичинокү ояката бол Киришима нэрээр барилдаж байсан Озэки цолтой бөх. Тус дэвжээнд манай Хакүба барилдаж байсан юм. Одоо Мичинокү дэвжээ 12 бөхтэй. Хамгийн том цолтой нь Монголын сэкитори Кирибаяма юм байна.

Холбоотой мэдээ