“British Airways” компанийн нисгэгчдийн учруулсан хохирлыг тооцоолжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-27 09:53:20

ЛОНДОН. /BBC/. Их Британийн агаарын тээврийн “British Airways” компанийн нисгэгчид ажил хаялт зарласны улмаас тус компанийн энэ оны ашиг орлого урьдчилан таамаглаж байснаас буурах төлөвтэй байна.


British Airways” компанийг эзэмшигч “IAG” группийн мэдээлснээр, цалингаас үүдэлтэй маргааны улмаас есдүгээр сарын эхээр болсон ажил хаялтын учруулсан хохирол 137 сая еврод хүрэх төлөвтэй байгаа ажээ.


Мөн “IAG” группийн үйл ажиллагааны ашиг 2019 онд 215 сая евро хүрэх төлөвтэй байгааг өмнөх урьдчилсан таамаглалтай харьцуулахад буурсан байна.


Есдүгээр сарын 9, 10-нд болсон ажил хаялтын улмаас 2325 нислэгийг цуцалсан байна. Нисгэгчид есдүгээр сарын 27-нд дахин ажил хаяна хэмээн төлөвлөж байсан боловч өнгөрсөн долоо хоногт цуцалсан юм. Уг мэдээлэл нь 33 сая еврогийн хохирол учруулжээ. 

Холбоотой мэдээ