"Авлигагүй хамт олон" уриалга дэвшүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
erdenechimeg@montsame.mn
2016-04-11 13:48:04

Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын тамгын газар "Авлигагүй хамт олон" уриалга дэвшүүлэн ажиллаж байна.

Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, Шилэн дансны тухай хууль тогтоомжийг сурталчлах,нээлттэй байдлыг сайжруулах зорилгоор Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зохиож буй "Авлигаас ангид-Төв аймаг" аяны хүрээнд алба хаагч болон иргэдийн мэдээллийг нэмэгдүүлэх олон ажил төлөвлөжээ.

Тухайлбал: Холбогдох хууль тогтоомжийг хамруулсан АХА, нээлттэй утас, санал хүсэлтийн хайрцаг, сар бүрийн төсөв санхүү, үйл ажиллагааны тайланг мэдээлнэ. "Авлигаас ангид-Төв аймаг" аян 3 сарын 06-наас 6 сарын 09 хүртэл төрийн байгууллагуудыг хамрах юм.

Төв аймаг Ш.Шүрэнцэцэг

Холбоотой мэдээ