Хамгийн царайлаг хөнгөн атлетикийн тамирчин

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-26 14:27:11

МОСКВА. /Риа Новости/. Америкийн “Busted Coveragе” сэтгүүлээс тодруулсан дэлхийн хамгийн халуухан тамирчин Алиса Шмидттэй танилцана уу. Өдгөө 20 настай Германы тамирчин бүсгүй  200, 400, 800 метрийн богино зайн гүйлтийн төрлөөр мэргэшжээ.



Европын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд 2017 онд тэрбээр мөнгөн медаль хүртэж байсан бол 2019 онд болсон 23-с доош насны Европын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль авч байсан аж.  



Японы нийслэл Токиод 2020 онд болох зуны олимпын наадамд оролцох нь түүний гол зорилго аж.


Энэ бүхнээс гадна тамирчин бүсгүй спортын хувцасны “Puma” брэндийн нүүр царай болдог аж. Байгаль дэлхий түүнд гоо үзэсгэлэнг харамгүй заяажээ.


Түүний “Instagram” дахь дагагчдын тоо хагас сая хэдийнээ давжээ. Биеийн төгс галбир, гоо үзэсгэлэн нь ийм тооны дагагчтай болоход нөлөөлсөн болов уу. 



https://www.instagram.com/p/B2CUHduIjUb/?utm_source=ig_embed

Холбоотой мэдээ