Кристалина Георгиеваг ОУВС-гийн тэргүүнээр томилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-09-26 07:17:30

ВАШИНГТОН. /BBC/. Болгар улсын эдийн засагч Кристалина Георгиеваг Олон улсын валютын сангийн /ОУВС/ шинэ тэргүүнээр томилсон байна.


Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан К.Георгиева ОУВС-г даргалсан анхны хөгжиж буй орны иргэн болжээ. Тэрбээр Европын төв банкны тэргүүний албан тушаалыг хаших гэж буй Кристина Лагардын халааг авах юм.


ОУВС-гийн тэргүүний албан тушаалд нэг хүний нэрийг дэвшүүлсэн нь К.Георгиева байжээ.


К.Георгиева гэж хэн бэ?


Өдгөө 66 настай К.Георгиева иргэний барилгын инженерийн охин бөгөөд улс төрийн эдийн засаг, социологийн мэргэжлээр Софи хотын Эдийн засгийн дээд сургуулийг дүүргэжээ. Тэрбээр 1976 онд сургуулиа төгссөний дараа Дэлхийн банк, Европын комисст янз бүрийн албан тушаалуудыг хашиж байсан ажээ.


К.Георгиева 2017 оны нэгдүгээр сараас Дэлхийн банкны гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж эхлэхээсээ өмнө Европын Холбооны төсвийн асуудал эрхэлсэн комиссараар ажиллаж байжээ. 

Холбоотой мэдээ