Шүүхийн ерөнхий зөвлөлд жижиг оврын автобус бэлэглэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
mn_tuul@montsame.mn
2016-04-11 13:12:00

ТИКА-ийн төслийн хүрээнд Туркийн Шүүх, прокурорын дээд зөвлөлийн орлогч дарга Мехмет Илмаз болон дагалдан яваа төлөөлөгчид Монгол Улсад айлчиллаа.

Айлчлалын хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Карагөз, ТИКА-ийн Дэд ерөнхийлөгч Сүрэяа Эр болон бусад төлөөлөгчид энэ сарын 8-ны өдөр Монгол Улсын Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай уулзалт хийж хоёр улсын хууль зүйн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Тус өдөр дээрх айлчлалын бүрэлдэхүүн Налайх дүүрэгт байрлах Мэргэн Тоньюукукын дурсгалт хөшөө болон Цонжин болдог цогцолборыг үзэж сонирхов.

Улмаар тус зөвлөлийн дарга док.проф Н.Лүндэндорж болон Шүүх, прокурорын дээд зөвлөлийн орлогч дарга Мехмет Илмаз нарын даргалсан албан ёсны хэлэлцээр боллоо. Мөн ТИКА байгууллага төслийнхөө хүрээнд бэлэглэсэн Форд маркийн жижиг оврын минибусын 3 жилийн засвар үйлчилгээний эрхийн бичгийг гардуулсан байна.

Холбоотой мэдээ