Евро стандартын автомашиныг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-09-25 21:52:25
Архангай /МОНЦАМЭ/. Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг хэрэгжүүлээд байна. Төслийн хүрээнд Архангай аймгийн ОБГ-т евро стандартын автомашин ирснийг өнөөдөр агентлаг, хэлтсийн дарга нар, иргэдэд танилцууллаа.
Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай, Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглосон, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулснаараа онцлог юм. Тус машин нь ирснээсээ хойш дуудлагад яваагүйг албан хүмүүс хэлж байв.

Холбоотой мэдээ