Халаалт, халуун ус доголдохтой холбоотой гомдлыг хүлээн авч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2019-2020 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан "Улаанбаатар дулааны сүлжээ" Төрийн Өмчит Хувьцаат компани энэ сарын 15-наас орон сууцанд халаалт залгаж эхэлсэн.
Энэ сарын 20-ны байдлаар, 3774 орон сууцны барилга, 102
цэцэрлэг, 51 сургууль, 27 эмнэлэгт халаалт өгөөд байна. Халаалт болон халуун ус
тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг дуудлагын төвийн утас 7004-7005
дугаарын утсанд 8:00-21:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэж байгаа аж.