БНСУ ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж найдаж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-25 14:32:24

МОСКВА. /TASS/. Ирэх онд бид ОХУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гэж найдаж байна хэмээн БНСУ-ын Сангийн сайд Хон Нам Ги хоёр улсын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны үеэр мэдэгджээ.


“Хоёр улсын харилцааны тулгамдсан асуудлуудыг бид шинэ арга замаар ахиц дэвшилд хүргэх болно. Хоёр улсын хооронд чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах тухай яриа хэлэлцээг энэ оны 6 дугаар сараас эхлүүлсэн бөгөөд хэлэлцээрт ирэх онд гарын үсэг зурна гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьжээ.  


Хоёр улс олон салбарт тэр дундаа тоног төхөөрөмж, материал, бүрэлдэхүүн хэсгүүдийг үйлдвэрлэх чиглэлд хамтын ажиллагаагаа бэхжүүлэх болно. Түүнчлэн БНСУ, ОХУ-ын инновацийн платформ байгуулж, инновацийн салбар дахь хамтын ажиллагаагаа шинэ чиглэлд хөгжүүлэх хүсэлтэй байна” хэмээн Хон Нам Ги цохон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ