Фиби Уоллер-Бридж “Amazon”-той гэрээ байгуулжээ

Дэлхийд | Соёл урлаг
khulan@montsame.gov.mn
2019-09-25 13:25:52

ВАШИНГТОН. /Telegraph/. Их Британийн зохиолч, жүжигчин Фиби Уоллер-Бридж Amazon” компанитай телевизийн шоу бүтээх томоохон гэрээ байгуулжээ.


Fleabag”, “Killing Eve” цуврал киног бүтээсэн Ф.Бридж өнгөрсөн ням гарагт болсон “Emmy Awards” наадмаас гурван шагнал хүртсэн юм. Өдгөө 34 настай тэрбээр “Amazon” компанитай гэрээ байгуулсандаа маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна.


Ингэснээр Ф.Бриджийн шинэ уран бүтээлүүдийг “Amazon Prime” стриминг үйлчилгээгээр дамжуулан үзэх боломжтой болжээ. Мөн тэрбээр “HBO” сувгийн “Run” киноны гүйцэтгэх продюсерээр үргэлжлүүлэн ажиллах гэнэ. 

Холбоотой мэдээ