Худалдааны хэлэлцээрийг боловсруулах асуудлыг хэлэлцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-25 13:17:16

ВАШИНГТОН. /TASS/. АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Майкл Пенс, Японы Шадар сайд Таро Асо нар хоёр улсын худалдааны хэлэлцээрийг боловсруулах үйл явцыг хэлэлцжээ. Нью-Йорк хотод өнгөрсөн мягмар гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы үеэр талууд энэ асуудлыг хэлэлцжээ.  


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий Абэ Шинзо нарын хийхээр төлөвлөөд байгаа яриа хэлэлцээний өмнө талууд харилцан ашиг сонирхлын асуудлуудыг авч хэлэлцжээ. Түүнчлэн хоёр улсын асуудлууд хийгээд сансрын хамтын ажиллагааны асуудлуудыг хэлэлцсэн байна. Уулзалтын үеэр Д.Трамп, Ш.Абэ нарын удирдлага дор хоёр улс шинэ өндөрлөгт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр талууд илэрхийлжээ.


Япон, АНУ 4 дүгээр сараас хойш худалдааны хэлэлцээрийг шинэ хэлбэрээр явуулж байгаа юм. Хоёр улсын хооронд өнөөг хүртэл чөлөөт худалдааны тухай хэлэлцээр байгуулаагүйн учир нь Япон улс дотроо ширүүхэн санал зөрөлдөөнтэй байсантай холбоотой аж. Хөдөө аж ахуйн нөлөө бүхий лобби  бүлэг татварыг нэлээд хэмжээгээр бууруулахыг эсэргүүцдэг байна. Нью-Йорк хотод болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн үеэр хоёр улс худалдааны хэлэлцээр байгуулж магадгүй байгаа тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь мэдэгдсэн байна.  

Холбоотой мэдээ