“Дулаан сэтгэл” аянд нутгийн уугуул иргэд дэмжлэг үзүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-09-25 16:00:31

Булган /МОНЦАМЭ/ Булган аймагт энэ оныг “Ахмадын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан.  

Тус аймгийн Хишиг-Өндөр сумын “Ахмадын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын хэсэг, ахмадын хороотой хамтран энэ сарыг дуустал “Дулаан сэтгэл аян”-ыг зарлаад байна. Өрх толгойлсон ахмад настантай хоёр өрхийг сонгон гэр оронтой болгох, тавилгыг шинэчлэх, эмнэлэгт хэвтүүлэн асарч сувилах, дулаан хувцас, түлээ түлш бэлтгэж өгөх зэрэг ажил хийнэ гэж тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Н.Ганхөлөг ярилаа.

Тус аянд сумын иргэд идэвхтэй оролцож байгаагийн дээр нутгийн уугуул иргэд дэмжлэг үзүүлж байгаа аж. АНУ-ын Чикаго хотод суугаа Г.Жигжидсүрэн 500, багийн Засаг дарга Н.Ганхуяг 250 мянган төгрөг, “Баярт тал агро” компани гэр, сумын олон иргэн мөнгөн хандив өргөсөн байна. 

Холбоотой мэдээ