"Түмэн шувуут" болон "Ард Даатгал"-ын хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн биржид өнөөдөр 9-р сарын 24-нд I, II, III ангиллын 19 ХК-ийн 270.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 354.116 ширхэг хувьцаа арилжив.
Энэ өдөр 3
ХК-ийн хувьцааны ханш өсөж, 12 ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн
ханш тогтвортой байлаа. Үүнээс "Түмэн шувуут" (TUM+2.49%) болон
"Ард Даатгал" ХК (AIC+0.69%)-ийн хувьцааны ханш хамгийн
өндөр өсөлттэй байсан бол "Эрдэнэ Ресурс Девелопмент корпорэйшн"
(ERDN-7.61%) болон "Гермес центр" ХК (HRM-6.25%)-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.63 хувиар буурч,
18839.99 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.447.995.558.054.19 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.