Засгийн газар зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах талаар хэлэлцэнэ

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-09-24 16:19:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу энэ сарын 25-ны 08.00 цагт эхэлж, 10 асуудал хэлэлцэнэ.


Хуралдаанаар Хуулийн төсөл эгүүлэн татах тухай, Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын дүнгийн тухай, Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.


Түүнчлэн Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Холбоотой мэдээ