С.Лувсанвандангийн нэрэмжит тусгай шагналыг Ж.Энэбиш, Д.Гангаамаа нарт олголоо

Монголын мэдээ | Соёл урлаг
183@montsame.mn
2019-09-23 18:18:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нэрт эрдэмтэн, утга зохиолын судлаач С.Лувсанвандангийн нэрэмжит тусгай шагнал

гардуулах ёслол боллоо.

Энэ жилийн дээд шагналыг МУСГЗ, зохиолч Г.Аюурзанад олгосон. Харин тусгай шагналыг Урлаг судлалын ухааны доктор Ж.Энэбиш, герман хэлний орчуулагч Д.Гангаамаа нарт олгосон байна.


 Монголын XX зууны нэрт эрдэмтэн, урлаг, утга зохиолын салбарт гоо зүй хэмээх онол, судлалыг дэлгэрүүлсэн эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор С.Лувсанвандан агсны нэрэмжит “Гоо зүйн дээд шагнал”-ыг бий болгож, хоёр жил тутамд олгож байгаа юм. 

Холбоотой мэдээ