“Fleabag” шилдэг инээдмийн цувралаар тодорчээ

Дэлхийд | Соёл урлаг
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 14:46:18

ВАШИНГТОН. /РИА Новости/. АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Microsoft” театрт зохион байгуулсан “Emmy Awards” наадмын 71 дэх удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр Их Британийн “Fleabag” цуврал кино “Шилдэг инээдмийн цуврал”-аар шалгарчээ.


Энэ төрөлд “Barry”, “Матрешка”, “Schitt's Creek”, “The Good Place”, “Гайхалтай хатагтай Мейзел”, “Дэд ерөнхийлөгч”, “Fleabag” хэмээх 7 цуврал өрсөлджээ.


“Fleabag” цувралыг бүтээгчид мөн шилдэг зохиол болон найруулгын төрөлд шагнал хүртсэн байна. 

Холбоотой мэдээ