Оросын шигшээ баг ДАШТ-д есөн алтан медалиас наймыг нь хүртжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 12:23:29

БАКУ. /РИА Новости/. Баку хотноо зохион байгуулагдсан Уран сайхны гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд ОХУ-ын шигшээ баг 9 алтан медалиас 8-ыг нь хүртэж, медалийн тоогоор тэргүүлжээ.


Баку хотноо болсон тэмцээнд ОХУ-ын уран сайхны гимнастикийн тамирчид нийт 13 медаль хүртсэнээс 8 нь алт, 2 нь мөнгө, 3 нь хүрэл медаль байсан аж. Медалийн хүснэгтэд Японы баг хоёрдугаар байранд орж, Израилийн шигшээ баг гуравт багтсан байна. 

Холбоотой мэдээ