"Дэлхийн Зөн" байгууллагатай 2022 он хүртэл хамтран ажиллана

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-23 18:40:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, “Дэлхийн Зөн” олон улсын байгууллагын суурин төлөөлөгч Филип Эвэрт нар 2019-2022 он хүртэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Мөн энэ хугацаанд хийж хэрэгжүүлэх ажил, цаашдын зорилтын талаар санал солилцов.

Дэлхийн Зөн олон улсын байгууллага нь хүүхэд хамгааллыг сайжруулах, өрхийн амьжиргаа, даван туулах чадварыг дээшлүүлэх зорилтын хүрээнд  орон нутагт  “Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тус байгууллагын Ховд орон нутгийн хөтөлбөр нь Дөргөн, Мянгад, Зэрэг, Манхан, Жаргалант гэсэн таван суманд хүүхдийн эрхийг хамгаалах, боловсрол, хөгжлийг дэмжих, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр ажилладаг. Энэ дагуу 2022 оны есдүгээр сар хүртэл зорилтот сумдад төсөл хөтөлбөр үе шаттай хэрэгжүүлнэ гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Холбоотой мэдээ