Эрдэнэт хотын 40 жилийн ойн логог зарлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-04-10 22:19:09
oyuka_hu@yahoo.com

Эрдэнэт хотын 40 жилийн ойд зориулсан логоны уралдаанд МҮОНРТ-ийн дизайнер н.Баатарсүрэнгийн бүтээл шалгарлаа.

Түүний бүтээл нь номин ногоон болон улбар шар өнгөтэй, цаг хугацаа, бүтээн байгуулалтыг илэрхийлсэн орчин үеийн шийдэлтэй юм. Шилдэг бүтээлийг “Баяр наадмыг зохион байгуулах комисс” шалгаруулсан байна. Уг логог 40 жилийн ойд зориулсан бэлэг дурсгалын ном, товхимол болон бусад зүйлсд  ашиглана.

Дөчин жилийн ойд зориулсан логоны уралдаанд 35 бүтээл ирсэн байна. Сарын хугацаанд зарласан уг уралдааны тэргүүн байрыг нэг сая төгрөгөөр урамшуулна. Иймд н.Баатарсүрэнгийн шагналыг тун удахгүй гардуулах ажээ.

Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ