АНУ Энэтхэгтэй хамтарсан цэргийн сургууль явуулна

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-09-23 10:23:51

ВАШИНГТОН. /TASS/. АНУ, Энэтхэг ирэх 11 дүгээр сард анх удаа цэргийн хамтарсан сургууль явуулна хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хамт үг хэлэх үеэрээ мэдэгджээ. 


"Аюулгүй байдлын салбар дахь бидний хамтын ажиллагаа маш бат бөх байгаа. Сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд Америкийн зэвсгийн нийлүүлэлт 18 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд бид удахгүй шинэ гэрээ байгуулах бодолтой байгаа” хэмээн тэрбээр ярьжээ.


"АНУ-д бид Сансрын хүчин байгуулсан. Сансрын асуудлаар хамтын ажиллагаагаа хөгжүүлэхэд бид Энэтхэг улстай нягт хамран ажиллаж байгаа. Цэргийн хамтын ажиллагааны салбарт ихээхэн ахиц дэвшилтэй байгаагаа хоёр улс ирэх 11 дүгээр сард батлан харуулж, цэргийн анхны хамтарсан сургууль явуулна” хэмээн тэрбээр ярьжээ.  

Холбоотой мэдээ