Үс үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

ЛАВЛАГАА
dotood_editor@montsame.mn
2016-04-10 11:08:31

Аргын тооллын 4 дүгээр сарын 10. Ням гараг. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр идээ, хувцас хунар олдох, худалдаа наймаа хийх, эд зүйлс өгөлцөж авах, өглөг өгөх, хөрөнгө цацах, эдийн тэнгэр тахиулах, шид бүтээл үйлдэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал баялаг төгөлдөр болно.

Холбоотой мэдээ