Их Британи ногоон төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулна

Дэлхийд | Байгаль орчин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-20 09:55:35
Yesukheitumur Tumurbaatar

ЛОНДОН. /Reuters/. Ногоон технологийн төслүүдэд 678 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж Их Британийн Засгийн газар пүрэв гарагт мэдэгджээ.


Энэхүү хөрөнгө оруулалтын 500 сая ам.долларыг цахилгаан тээврийн хэрэгслүүдийг хурдтай цэнэглэх газруудын дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах бол 178 сая.ам.долларыг агаарын бохирдол болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилготой ногоон технологийн төслүүдэд зарцуулна гэж мэдэгдэлд дурдав.


Үүний зэрэгцээ Их Британийн Засгийн газар 2040 он гэхэд бинзен болон түлшний худалдааг зогсоохоор төлөвлөжээ.


Холбоотой мэдээ