“Дэлхийн сурагчийн сүүний өдөр”-г Ховд аймагт анх удаа зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-19 23:10:01

Ховд /МОНЦАМЭ/. “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” үйл ажиллагааг Ховд аймагт анх удаа зохион байгуулна.

Сүүний ач тусын талаарх иргэдийн ойлголт, мэдлэгийг сайжруулах, залуу үе тэр дундаа сурагчдын сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх замаар ирээдүйн эрүүл, чийрэг бие хүнийг төлөвшүүлэхэд энэхүү үйл ажиллагааны зорилго чиглэх юм.

“Дэлхийн сурагчийн сүүний өдөр” үйл ажиллагаа есдүгээр сарын 26,27-ны өдөр  Жаргалант сумын Гуравдугаар сургууль дээр болох тул хүүхэд, залуучууд, эцэг, эх, иргэдийг өргөнөөр оролцохыг урив.

Тус үйл ажиллагааны зохион байгуулагчаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газар, Ховд аймгийн ЗДТГ, ХХААГ, Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл зэрэг байгууллага хамтран ажиллана.

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн газрын санаачилгаар жил бүрийн есдүгээр сарын сүүлийн лхагва гаригт “Дэлхийн сурагчийн сүүний өдөр” үйл ажиллагааг  зохион байгуулдаг уламжлалтай. Тус  үйл ажиллагааг Дэлхийн 20 гаруй оронд зохион байгуулж, улмаар жил бүр хүрээгээ тэлсээр байгаа аж.


Холбоотой мэдээ