Эмэгтэй цэргийн алба хаагчид анх удаа чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
boloroo8136@gmail.com
2019-09-19 14:51:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй цэргийн алба хаагчдын анхдугаар чуулга уулзалт маргааш Соёлын төв өргөөнд болно.

Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний хороо, Монгол цэргийн нэгдсэн холбоо, Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү анхдугаар чуулга уулзалтаар эмэгтэй цэргийн алба хаагчдын тулгамдаж буй асуудлыг төрийн бодлого шийдвэрт тусгуулах зорилготой.

Чуулга уулзалтад БХЯ, ЗХЖШ, ХХЕГ,ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1000 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцоно. Мөрдэстөн бүсгүйчүүдийн энэхүү уулзалтын үеэр “Энхийг сахиулах ажиллагаанд-эмэгтэйчүүдийн оролцоо” гэрэл зургийн үзэсгэлэн болон гар урлалын бүтээлийн үзэсгэлэнг дэлгэх аж.

Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат нарын төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын удирдлагууд оролцож, эмэгтэй цэргийн алба хаагчдынхаа тулгамдсан асуудлыг сонсоно. Мөн энэ үеэр Монголын эмэгтэйчүүдийн холбооноос шилдэг 10 эмэгтэй цэргийн алба хаагчид шагнал гардуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ