"Норовын намтар" жүжиг тоглож, уулзалт хийлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-09-19 12:36:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Драмын Эрдмийн театрын уран бүтээлчид Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн урилгаар  тус дүүргийн 17 дугаар сургуулийн сурагчдад хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн  “Норовын Намтар” хүүхдийн жүжгийг энэ сарын 18-нд үнэгүй тоглож, хүүхэд  уран бүтээлчдийн уулзалт хийсэн байна. 

Хүүхэд багачуудад урлаг уран сайхан гоо-зүйн боловсрол, ёс зүйн хүмүүжил олгон соён гэгээрүүлэх “Уламжлал ирээдүй” аяныг тус дүүрэг сургуулиудын дунд өрнүүлж байна. “Норовын намтар” хүүхдийн жүжигт эд зүйлсээ ариг гамтай эдэлдэггүй Норов хүүд гомдсон дэвтэр, харандаа, балуудын тухай өгүүлдэг. Норовын дүрд залуу жүжигчин А.Чингүн, түүний найз Жимсээгийн дүрд жүжигчин Г.Номуун нар тоглож, хүүхдүүдтэй хамт зургаа татуулжээ. Хүүхдүүд уг жүжгийг дахин дахин  тоглохыг хүссэн байна.


Холбоотой мэдээ