Б.Болортуяа ДАШТ-д багийнхаа медалийн салхи хагалж хүрэл медаль хүртлээ

Монголын мэдээ | Спорт
ulzii@montsame.mn
2019-09-18 22:16:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нур-Султан-2019” ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55 кг-д хүч сорьж байгаа үндэсний шигшээ баг, “Женко” клубийн тамирчин ОУХМ Бат-Очирын Болортуяа хүрэл медалийн төлөөх барилдаанд Туркийн бөх Бедиха Гунтэйг 12:9-өөр ялж, ДАШТ-ий хүрэл медалийн эзэн болов.

 

Монголын чөлөөт бөхийн баг тамирчдын медалийн салхийг хагалж “Нур Султан-2019” ДАШТ-ээс анхны медалийг хүртсэн Б.Болортуяа Азийн 23 хүртэлх насны АШТ-ий болон Иван Ярыгиний “Алтан Гран при” тэмцээний хүрэл, “Монголиа Опен” ОУТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальтай билээ.  Ийнхүү ДАШТ-д анх удаа зодоглож хүрэл медаль хүртлээ. Түүний анхны багш ОУХМ Сүхбаатарын Мөнхсүх, “Истанбул-2011” ДАШТ-ий мөнгөн медальт ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн багш, гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар нарын хөдөлмөр зүтгэлийн үр дүнд Дэлхийн медальтан нэгээр нэмэгдлээ.

Холбоотой мэдээ