Газар Дундын тэнгисээс 109 цагаачийг аварчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-19 10:12:06
Yesukheitumur Tumurbaatar

ТРИПОЛИ. /DW/. "Хил хязгааргүй эмч нар" байгууллагын “OceanViking” аврах хөлөг онгоцны багийн гишүүд Газар Дундын тэнгисээс 100 гаруй цагаачийг аварчээ.


Аварсан хүмүүсийн дунд дөнгөж төрсөн нярай хүүхэд хүртэл байсан байна.


“Бид Ливийн эргээс холгүй 85 километрт явж байсан модон завинаас 48 хүнийг аварсан. Мөн хоёр дахь аврах ажиллагааны үеэр хийлдэг завьнаас 61 хүнийг аварч, нийт 109 хүний алтан амийг аварлаа” гэж Хил хязгааргүй эмч нарын холбоо твиттер хуудсаараа жиргэжээ.

Холбоотой мэдээ