БНХАУ, ОХУ хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-19 10:25:04
Yesukheitumur Tumurbaatar

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ, ОХУ шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхээр тохиролцжээ.


БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев нарын хамтран даргалсан хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын 24 дэх удаагийн ээлжит уулзалтын үеэр дээрх тохиролцоонд хүрсэн байна.


Хоёр тал суурь болон хэрэглээний судалгаа, түүнчлэн шинжлэх ухаан, технологийн ололтуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх  чиглэлд бүрэн хэмжээнд хамтран ажиллаж, харилцан давуу талуудаа ашиглах хэрэгтэй гэж Ли Көцян уриалжээ.


Харин Д.Медведев БНХАУ-тай өндөр технологийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлээд, дэлхий дахинд тогтворгүй байдал, худалдааны хамгаалах бодлого газар авч байгаа энэ үед хоёр улсын эрчим хүчний салбар дахь уламжлалт хамтын ажиллагаа, цаашлаад хиймэл оюун ухаан, робот зэрэг өндөр технологийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэж мэдэгджээ.


Ташрамд дурдахад, хоёр улс 2020 болон 2021 оныг тус бүрийн орондоо “Шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн жил” болгожээ.


Холбоотой мэдээ