Тогтвортой хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүд чадавхжуулах цогц сургалтад хамрагдлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Тогтвортой
хөгжил-Түншлэлийн зөвлөлийн гишүүдэд зориулсан чадавхжуулах цогц сургалт энэ
сарын 11-13-ны өдрүүдэд Баянхонгор аймгийн Шаргалжуут тосгонд боллоо.
Зөвлөлийн гишүүд уг
чадавхжуулах цогц сургалтад хамрагдсанаар:
-Иргэд, олон нийтийн
мэдээлэл, харилцаа
-Орон нутгийн эдийн засгийн
хөгжил, стратеги
-Хүний нөөцийн хөгжил, үр
дүнтэй менежмент, байгууллагын зохион байгуулалт
-Санхүүгийн менежмент,
санхүүгийн тайлагнал сэдвүүдээр мэдлэгээ тэлж, цаашид бусдад мэдлэгээ хуваалцах
чадамжтай болж байгаа юм. Сургалт, зөвлөгөөний сургагч багшаар GIZ-н
ЭТИС хөтөлбөрийн зөвлөх Ж.Чанцалдулам, Б.Байгалмаа нар ажиллалаа.
Зөвлөгөөнд GIZ-н ЭТИС хөтөлбөрийн захирал Др.Карин
Райнпрехт, тус хөтөлбөрийн
Засаглал хариуцсан ахлах зөвлөх
Ч.Оюун-Эрдэнэ, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого зохицуулалтын
газрын ахлах мэргэжилтэн Д.Мөнхжаргал болон Сэлэнгэ, Баянхонгор, Өмнөговь, Дундговь,
Дорнод, Увс, Орхон аймгууд, Улаанбаатар хотын төлөөлөл оролцов.
Сургалтыг Германы GIZ-н ЭТИС хөтөлбөрөөс санхүүжүүлсэн бөгөөд Үндэсний
хөгжлийн газар, Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран зохион байгууллаа. Эл
үйл ажиллагааны хүрээнд спортын нөхөрсөг тэмцээн болж Дорнод аймгийн ИТХ-ын
дарга Л.Хишигтогтох ахлагчтай баг тэргүүн байр эзэлж, шилжин явах цомын эзэд
болов. Мөн “Баянхонгорт үйлдвэрлэв” орон нутгийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын
дэлгүүрийн нээлт болж оролцогчид үзэж сонирхон, худалдан авалт хийлээ.