Энэ жил 17.800 м.куб мод бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-18 15:12:55
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭБайгаль орчин, аялал жуучлалын сайдын 2018 оны А/299 дугаар тушаал, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2019 оны 10 дугаар тогтоолын дагуу Жаргалант сумаас 1400 м.куб Булган аймгийн Орхон, Сэлэнгэ, Бугат, Хангал, Баян-Агт сумаас 16.400 м.куб мод бэлтгэхээр боллоо. Бэлтгэсэн модыг түлээний захаар дамжуулан борлуулна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын гэр хороололд 17 мянган өрх амьдардаг бөгөөд тэд жилд дунджаар 150 мянган м.куб түлээний мод хэрэглэнэ гэсэн тооцоо байдаг. Гэвч Орхон аймаг мод бэлтгэх ойн нөөцгүйгээс БОАЖЯ-наас тогтоосон хэмжээний дагуу Булган аймгаас түлшний модоо бэлтгэдэг юм. Энэ жил 17.800 м.куб мод бэлтгэхээр боллоо. Модны үнийг хөөрөгдүүлэхгүйн тулд Баян-Өндөр сумын ЗДТГ-аас хяналт тавьж модны захуудыг нэмж байна. 

Холбоотой мэдээ