Франц, Египет хоёр 1 тэрбум еврогийн гэрээ байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-04-08 16:33:03

КАИР. /Sputnik/. Египет болон Францын талууд нэг тэрбум еврогийн үнэ бүхий зэвсэг техник, тухайлбал, байлдааны нисэх онгоц, хөлөг онгоц, цэргийн хиймэл дагуулын холбооны систем нийлүүлэх тухай гэрээ байгуулахаар төлөвлөжээ.

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд Каир хотод айлчлах үеэр гэрээнд гарын үсэг зурах юм.

Уг гэрээг баталснаар, Египет улс Францаас дөрвөн хөлөг онгоц, тухайлбал, Францын “DCNS” группын “GOWIND” байлдааны хөлөг онгоцыг худалдан авахаар төлөвлөж байна.

Харин “Airbus” болон “Thales Alenia Space of Finmeccanica” компаниуд 600 сая еврогийн цэргийн хиймэл дагуулын холбооны системийг Египетэд нийлүүлэхээр тохиролцжээ.

Хэдэн сар үргэлжилсэн хэлэлцээний эцэст талууд тохиролцоонд хүрсэн бөгөөд тухайн үед ОХУ болон Өмнөд Солонгосын компаниуд Францынхаас харьцангуй хямд үнэтэй системийг Египетэд санал болгож байжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ