Хөлбөмбөгийн С ангиллын дасгалжуулагчийн сургалт эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТAFC буюу Азийн хөлбөмбөгийн холбоо/АХБХ/-ны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалт өнөөдөр нээлтэй хийсэн бөгөөд энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны календарьт төлөвлөгөөнд багтсан хэд хэдэн сургалт энэ сард зохион байгуулж байгаагийн нэг нь тус сургалт юм. Сургалтын нээлтэнд ЭМСЯ-ны Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн мэргэжилтэн Д.Уртнасан, МХБХ-ны Дэд ерөнхийлөгч Б.Буман-Учрал, МХБХ-ны гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан болон AFC-ийн сургагч багш Роберт Лим нар оролцлоо.
AFC-ийн “С” зэрэглэлийн дасгалжуулагчийн дөрөв дэх удаагийн сургалтыг удирдах Робберт Лим нь өмнө нь манай улсад энэ чиглэлээр ажилласан туршлагатай хүн. Сургалтанд хамрагдсан оролцогчид шалгалт өгөөд тэнцсэн тохиолдолд олон улсын тэмцээнд багаа удирдан оролцох боломжтой болох юм.
Сүүлийн жилүүдэд Монголын хөлбөмбөгт, шинэ үеийн тамирчид дасгалжуулагчийн шинэ үе төрөн гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд Азийн Хөлбөмбөгийн Холбооны дасгалжуулагчийн “С” зэрэглэлийн сургалтанд нийт 100 гаруй оролцогчид хамрагдсан байна.
Д.Өлзий