Маргааш сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ Нур-Султан хотноо эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-09-13 14:47:56

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Казахстаны Нур-Султан хотноо маргааш /2019.09.14/ сонгомол барилдаан болон эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн ДАШТ эхэлж 2019 оны шилдгүүдээ шалгаруулна.


“Токио 2020” олимпын наадмын эрх олгох хариуцлагатай тус тэмцээний эхний зургаан байр буюу медалийн төлөө шалгарч хүчээ сорьсон тамирчид “Токио-2020” олимпын наадмын эрхээ авна. ДАШТ энэ сарын 22 хүртэл үргэлжлэх бөгөөд тэмцээн сонгомол барилдааны төрлөөр эхлэх юм. Тэмцээн бямба гарагт 55, 63, 72, 82 кг жингийн барилдаанаар гараагаа эхлүүлж шилдгүүдээ тодруулна. Манай улсын үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ удаагийн ДАШТ-д хүч үзнэ. 

Холбоотой мэдээ