УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг батална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-09-13 09:28:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 12.00 цагт эхэлж, хоёр асуудал хэлэлцэнэ.


Хэлэлцэх асуудлын жагсаалтад “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар, “Монголросцветмет” төрийн өмчит үйлдвэрийн газарт тогтоосон онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай болон "Монгол Улсын Их Хурлын 2019 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолын төсөл багтжээ.


Чуулганы өмнө буюу 10.00 цагт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, 11.00 цагт Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, дээрх хоёр асуудлыг хэлэлцэхээр товлоод буй юм.

Холбоотой мэдээ