Ливи дэхь “Лалын улс”-ынхны тоо хоёр дахин нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
jargal@montsame.mn
2016-04-08 11:25:55

ВАШИНГТОН. /AA/. Тагнуулын мэдээгээр бол, Ливи улсад террорист “Лалын улс” бүлэглэлийн 4000-6000 зэвсэгт этгээд байгаа бөгөөд тэдний тоо ганцхан жилийн дотор бараг хоёр дахин нэмэгджээ. Энэ тухай АНУ-ын Зэвсэгт хүчний Африк дахь командлалын тэргүүн, генерал Дэвид Родригес мэдэгдсэн байна.

Түүний хэлснээр, Ливид “Лалын улс”-ынхан байгаа нь тус улсын Үндэсний эв нэгдлийн засгийн газраас улс оронд нь үүссэн эмх замбараагүй байдлыг зохицуулахад чиглэсэн алхмыг хэрэгжүүлэхэд саад болж байна.

Ливид үүссэн эмх замбараагүй байдал нь цагаачлалын асуудлыг хурцатгаж, аюул занал тус улсаас халихад хүргэж болзошгүй гэж генерал хэлжээ.

Тэрбээр мөн АНУ-ын эрх ашигт аюул учруулж буй аливаа байд цохилт өгөхөд бэлэн байгааг онцлон дурдсан байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ