Хөлөг онгоцон дотор гацсан БНСУ-ын иргэдийг аварчээ

Дэлхийд | Сонин хачин
yesukheitumur@montsame.gov.mn
2019-09-10 12:51:54
Yesukheitumur Tumurbaatar

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Жоржиа муж улсын Брансуик боомтод ачаа тээврийн “Golden Ray” хөлөг онгоц ням гарагт осолджээ. Эргийн хамгаалалтын аврах багийнхан хөлөг онгоцон дотор гацсан багийн дөрвөн гишүүнийг аварчээ.


Автомашин ачсан “Golden Ray” хөлөг онгоц ням гарагийн өглөө Брансуик боомтоос Балтимор боомт руу явж байхдаа хайрагдан нэг тал руу хазайн унажээ. Ням гарагт нисдэг тэргээр хөлгийн багийн 20 гишүүнийг аварсан байна.


36 цаг үргэлжилсэн аврах ажиллагааны үр дүнд хөлгийн багийн үлдсэн дөрвөн гишүүн болох БНСУ-ын иргэдийг аварчээ. Тэдний биеийн байдал сайн байгаа бөгөөд эмнэлэгт хүргэсэн байна.


Холбоотой мэдээ