Б.Цэвээндаш Эверестийн оргилд 3 дахь удаагаа гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2016-04-08 09:23:26

Уулын спортын ОУХМ Базархандын Цэвээндаш дэлхийн дээвэр хэмээгдэх Эверестийн оргилд 3 дахь удаагаа авирч Монгол Улсынхаа Төрийн далбааг мандуулахаар өчигдөр эх орноосоо морджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнгөрсөн лхагва гарагт уулын спортын ОУХМ Б.Цэвээндашид Монгол Улсын Төрийн далбааг гардуулсан юм. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Дэлхийн дээвэр болсон Эверестэд амжилттай авираад, алтан соёмбот Төрийн далбаагаа мандуулаад, ард түмнийхээ хийморь золбоог даатгаад сайн яваад ирээрэй” хэмээн хэлсэн билээ.

Харин ОУХМ Б.Цэвээндаш “Аливаа улс орон, байгууллага, хамт олны сүр хүч, хийморь тугандаа байдаг. Миний хувьд дэлхийн ноён оргил Эверестэд 3 дахь түүхэн авиралтаа хийх гэж байна. Эверестийн оргилд мандуулах Төрийн алтан соёмбот далбаагаа гардан авч байгаадаа баяртай байна” гэж онцолсон юм. 

Холбоотой мэдээ