“Шинэ Ховдын шилдэг гэр бүл” уралдаан болно

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-06 13:59:16

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн хэмжээнд “Шинэ Ховдын шилдэг баг” шалгаруулахаар  төлөвлөж байна.

Үүнтэй холбогдуулан иргэдийн нийгэм дэх оролцоо, хамтын ажиллагааг сайжруулах зорилтын хүрээнд УИХ-ын гишүүн С.Бямбацогтын ажлын албаны санаачилгаар Шинэ Ховдын шилдэг гэр бүл” уралдаан зохион байгуулна.  

Уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан, Бичигт, Наран, Тахилт багийн 35-55 насны гэр бүл, 16 хүртэлх насны хүүхдүүдийн хамт оролцох боломжтой. 

Энэхүү уралдааны үйл ажиллагаа есдүгээр сарын 08-ны өдрийн 09.00 цагт Ховд аймгийн ерөнхий боловсролын 7 дугаар  сургуулийн Спорт зааланд болно.

Энэ үеэр “Чадварлаг аав”, “Авхаалжтай ээж”, “Сэргэлэн үрс” гэсэн  аав, ээж, хүүхдүүдийн дундах тэмцээн болно. Мөн гар бөмбөг, буухиа  зэрэг  8-9 төрлийн тэмцээн өрнөх аж.   

Тус уралдаан нь багийн үйл ажиллагааг идэвхжүүлэх замаар гэр бүл буюу эцэг эх, үр хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, авьяас ур чадварыг олон нийтэд түгээх, чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх, эерэг харилцаа, уур амьсгалыг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой гэнэ.

Холбоотой мэдээ