Европын Холбоо цагаачлалын бодлогыг шинэчлэх асуудлыг хэлэлцэнэ

Дэлхийд | Улс төр
sarnai@montsame.mn
2016-04-07 20:18:39

ТОКИО. /NHK/. Дүрвэгсдийн хямрал улам даамжирч байгаа учраас Европын Комисс цагаачлалын бодлогоо шинэчлэхийг Европын Холбооны гишүүн орнуудад уриалжээ.

Европын улсууд Сири болон бусад орны дүрвэгсдийн их урсгалыг зохицуулах талаар ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байгаа юм.

ЕХ энэ долоо хоногоос Грекээс Турк улс руу дүрвэгсдийг албадан гаргаж эхлээд байгаа боловч эмх замбараагүй байдал сайжирсангүй.

Европын Комисс шинэчлэлийн талаарх хэд хэдэн төлөвлөгөөг лхагва гарагт танилцуулсан байна.
Тухайлбал, олон тооны дүрвэгч бөөгнөрсөн орнуудаас тэднийг бусад гишүүн орон руу шилжүүлэх хувилбарыг санал болгожээ.

Нөгөөтэйгүүр, аль улсад анх  ирснээс нь үл хамааран гишүүн орнуудын эдийн засгийн цар хэмжээ, хүн ам тооноос хамааруулан дүрвэгсдийг хүлээн авах хувилбар байна.

Эдгээр саналыг гишүүн орнууд болон Европын парламент хэлэлцэх гэж байна. Гэтэл Зүүн Европын орнууд үүнийг эрс эсэргүүцсээр байгаа билээ.

Х.Сарнай

 

 

 

 

 

 

Холбоотой мэдээ