Хятадад 2000 орчим жилийн настай бунхан олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
jargal@montsame.mn
2016-04-07 16:56:30

БЭЭЖИН./Xinhua/. Хятадын өмнөд нутагт оршдог Гуанси-Жуаны өөртөө засах оронд Зүүн Хань улсын үед хамаарах 2000 орчим жилийн настай бунхан олдсон тухай тус өөртөө засах орны эрх баригчид мэдээлжээ.

Бунхныг Жуншань хошуунд барилгачид олсон байна. Хожим нь археологичид энэ газраас шаазан савнууд, ваар, пял сав, зэс зоос, ээмэг олжээ. Үүнээс харахад энэ нь эмэгтэй хүний бунхан бололтой.

Ийм бунхан олсон нь далайн Торгоны замыг судлахад тус дөхөм болно гэдгийг онцлон дурдаж байна.

Зүүн Хань буюу хожуу үеийн Хань улс МЭ-ний 25-220 онд оршин тогтнож байсан билээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ