Сансрын нисгэгч В.А.Жанибеков тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын сансрын нисгэгч, ЗХУ-ын хошой баатар, БНМАУ-ын баатар, чөлөөнд байгаа хошууч генерал В.А.Жанибеков манай улсад ирээд байна.
Тэрээр “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд уригдан ирж, Халхын голын ялалтын 80 жилийн ойд оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэгийн ерөнхийлөгч, бэлтгэл хурандаа В.А.Бабушкин, ЗХУ-ын сансрын нисгэгч, БНМАУ-ын баатар С.В.Петрович оржээ. Тэднийг УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзав. Тэрээр, “Бидний хамтдаа тэмцэж авчирсан түүхт ялалтын ойд сансрын эрхэм баатрууд маань өөрсдийн биеэр хүрэлцэн ирсэнд талархаж байна” хэмээгээд, Халх голын ялалтын 80 жилийн ойн үйл ажиллагааг танилцуулав.
Уулзалтын дараа
Батлан хамгаалахын сайд Н.Энхболд “Орос дахь Монголын анд нөхөд” нийгэмлэг
болон ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар, бэлтгэл хошууч генерал Ж.Гүррагчаа нарыг
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн медалиар шагнасан юм. Уулзалтад БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга,
бригадын генерал Х.Батбилэг, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Э.Гансүх нар
байлцлаа.