Мянгад суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад оров

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2019-09-02 17:11:32

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Мянгад суманд улсын төсвийн 1,0 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо.

Хүүхэд багачуудыг эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох боломжийг бүрдүүлэх зорилгоор багш, ажилтан болон хүүхдийн ширээ, сандал, хувцасны шүүгээ, гал тогооны тоног тѳхѳѳрѳмж, компьютер, хэвлэгч зэрэг 22 сая тѳгрѳгийн үнэ бүхий эд зүйлийг цэцэрлэгийн хамт олонд хүлээлгэн ѳгөв. Тус цэцэрлэгийн барилгыг “ГЦЦЭ” ХХК-ийн хамт олон гүйцэтгэжээ.  

Ховд аймгийн Мянгад сум 3665 хүн амтай, дэд бүтэц харьцангуй хөгжсөн сумдын нэг юм. Тус сумын цэцэрлэг 75 хүүхдийн ортой ч өнгөрсөн хичээлийн жилд  117 хүүхэд сурч хүмүүжсэн аж.

Сумын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1-5 насны 400 орчим хүүхэд байгаа бөгөөд өдгөө шинэ цэцэрлэг ашиглалтад орсоноор 150 хүүхэд хүлээн авах боломж бүрдлээ.


  

Холбоотой мэдээ