Европын Сэргээн босголт хөгжлийн банк Улаанбаатар хоттой хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-30 18:08:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Европын Сэргээн босголт хөгжлийн банкны (ЕСБХБ) суурин төлөөлөгч Ирина Кравченко, тус банкны Евро-Азийн дэд бүтэц хариуцсан ахлах мэргэжилтэн Светлана Радченко нарыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлтийн талаар болон Орлогод нийцсэн орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх тухай, мөн барилгын хог хаягдлыг дахин боловсруулах байгууламж барих зэрэг талаар санал солилцлоо. 

Талууд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдийн бэлтгэл ажлын талаар нээлттэй ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх үүднээс Улаанбаатар хотын автомашины зогсоолын менежментийг сайжруулах, нийслэл хотын гудамж, талбайг камержуулах төслийг хотын Захирагч С.Амарсайхан санал болголоо.

Холбоотой мэдээ