Замын-Үүд рүү нэмэлт галт тэрэг явж эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-30 10:53:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбоотойгоор УБТЗ-аас Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлд үйлчлэх галт тэргийг нэмлээ.

Нэмэлт №278-р галт тэрэг наймдугаар сарын 30-ны өдрөөс эхлэн баасан гараг бүр аялах боллоо. Тус галт тэрэг Улаанбаатараас 16:30 цагт хөдөлж бүх зогсоолд зогсон аялсаар, Замын-Үүдэд 07:20 цагт очино. Тасалбарыг https://eticket.ubtz.mn/home болон УБТЗ тасалбар аппликейшнээр худалдан авах боломжтой талаар мэдээллээ. 


Холбоотой мэдээ