Өнөөдөр 117.005 ширхэг хувьцаа арилжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр, наймдугаар сарын
29-ний өдөр Монголын Хөрөнгийн
биржид I,
II, III ангиллын 20 ХК-ийн 35.8 сая төгрөгийн үнийн дүн бүхий 117.005 ширхэг
хувьцаа арилжив. Энэ өдөр 6 ХК-ийн хувьцааны ханш өсөж, 9 компанийн хувьцааны
ханш буурсан бол 5 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Тавантолгой" болон
"БиДиСек" ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Ард Санхүүгийн нэгдэл" болон "Ард Кредит"
ХК-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.03 хувиар буурч, 19426.56
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.491.725.200.446.53
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.