Дуучин Эд Ширан завсарлага авна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-08-29 14:33:31

ЛОНДОН. /Independent/. Дэлхийг тойрсон аялал тогтолтоо өндөрлөөд буй Их Британийн дуучин Эд Ширан хэсэг хугацаанд завсарлага авна гэдгээ мэдэгдсэн байна.


Хоёр жил гаруй хугацаанд үргэлжилсэн “Divide” аялан тоглолтынхоо сүүлийн тоглолтыг хийх үеэрээ тэрбээр 1 жил 6 сарын хугацаатай завсарлага авч байгаагаа мэдэгдсэн байна. 


Аялан тоглолт хийх хугацаанд Эд Шираны тоглолтыг нийт 10 сая орчим хүн үзэж сонирхсон байна. Дуучин Эд Шираны “Divide” аялан тоглолт нь түүхэндээ хамгийн өндөр ашиг орлоготой тоглолтуудад тооцогджээ. Дэлхийг тойрсон аялан тоглолтынхоо хугацаанд тэрбээр нийт 755.6 сая орчим ам.долларыг цуглуулж чадсан байна. 

Холбоотой мэдээ