“Ариг гал” болон “Говь”-ийн хувьцааны ханш өсөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын
Хөрөнгийн биржид өчигдөр наймдугаар сарын 28-ны өдөр I,
II, III ангиллын 17 ХК-ийн 17.5 сая төгрөгийн үнийн дүн
бүхий 45.819 ширхэг хувьцаа арилжив. Энэ өдөр 8 ХК-ийн хувьцааны ханш
өсөж, 4 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн
хувьцааны ханш тогтвортой байлаа.
Үүнээс "Ариг гал” болон "Говь"-ийн
хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Багануур"
болон "Эрдэнэ Ресурс девелопмент корпорэйшн" ХК-ийн хувьцаа
хамгийн их уналттай байлаа.
"TOP 20" индекс 0.16 хувиар өсөж, 19431.84
нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2.482.790.762.510
төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд
дарж үзнэ үү.