Барьж буй барилгаас эд зүйл унаж хүний аминд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2019-08-27 17:56:07
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын Номгон нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт барьж буй 9 давхар барилгаас эд зүйл унаж, иргэн Э-ийн биед хүнд гэмтэл учруулсны улмаас нас баржээ.
Энэ сарын 24-ний өдөр болсон тус хэргийн мөрөөр аймгийн Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Тус хэрэгтэй холбогдуулан аймгийн хэмжээнд барилга барьж буй аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг ханган ажиллах талаар анхааруулга, албан мэдэгдлийг аймгийн Цагдаагийн газраас хүргүүлжээ. Мөн нийт иргэдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж зорчих, барьж буй барилгын ойр орчмоор явахгүй байхыг зөвлөлөө.
Холбоотой мэдээ